Тооёо.М

Би Монгол эр хүн

2009 оны 01-р сарын 26 Нийтэлсэн Tooyo
Ая УГЗ Д.Цэвээнравдан Үг Д.Энхтайван Р.Баярсайхан Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөлөө Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам монгол эр хүн дээ Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах монгол эр хүн дээ Би надад хоргодон шуурах хялмаат ширүүн шуурганы ширхэгээ Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах монгол эр хүн дээ Би сэтгэлийн сайхнаар ханиа хайрлаж халамжаа бүхэнд харамгүй хайрлах Би халуун сэтгэл энэхэн биеэ бусдад зориулах монгол эр хүн дээ Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганц модны навчаа Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн дээ Би аргалын утаа үнэрлэж ангир уургаа залгилж өссөн Би тэнгэртээ сүслэн нарандаа залбирах хөх толбот монгол эр хүн дээ Би дэлхийд тааваараа амьдрах дээдэс заяаат монгол эр хүн дээ Би дээлээ бүслэж хөөрөг зөрүүлэх дээшээ хийморьтой монгол эр хүн дээ Би морин дэл дээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдэх Би морьтой ардын удам залгах уурга сунгах монгол эр хүн дээ. Би эрхэт төрөө дээдлэж элгэн нутгаа бусдаас харамлах Би талцадгүй монголын төлөө тэмцсэн өвөгдийнхөө зарьлагтай монгол эр хүн дээ